Ассанжийг устгах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Ассанжийг устгах хэрэгтэй гэв

Канадын ерөнхий сайд Стивен Хар­пе­рын (Stephen Harper), зөвлөх, профессор Том Флэнэгэн (Tom Flanagan), арваннэгдүгээр сарын 30-нд  CBC News Network телевизид ярилцлага өгөх үеэрээ WikiLeaks-ийн үндэслэгч Жулиан Ассанжийг хөнөөхийг уриалсан байлаа. Энэ талын мэдээ Твиттер дэх WikiLeaks  хуудаснаа гарчээ.

Тухайлбал, Флэнэгэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад тэр хүний толгойны төлөө мөнгөн шагнал амлах эсвэл нисгэгчгүй онгоц ашиглах хэрэгтэй гэж  мэдэгдсэн байв.

Нэвтлүүлгийг хөтлөгч Эван Соломон (Evan Solomon) профессорт яриагаа шоглоом болгох боломжийг өгсөн ч тэрээр “Хэрэв Ассанж гэнэтхэн алга болсон бол харамсахгүй” гэж хэлж байлаа.

Арваннэгдүгээр сарын 29-нд Америкийн өөр нэг нэртэй улстөрч  Сара Пэйлин, Обамагийн засаг захиргаа цэргийн нууцаа барих чадваргүй гэж  Facebook дэх өөрийн хуудаснаа мэдэгдээд “гар нь цусанд будагдсан” Ассанжийг “Аль-Каида”-гийн лидерүүдийг мөшгөж байгаа шиг агнан мөрдөх хэрэгтэй гэсэн байв. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж