Оросын гоо бүсгүй тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Оросын гоо бүсгүй тодорлоо

Оросын
гоо бүсгүй шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 1-нд
Москвагийн Засгийн газрын их танхимд боллоо. Энэ удаад М.Ломоносовын
нэрэмжит  Москвагийн их сургуулийн оюутан, 22 настай Дарья Коновалова
тэргүүн байрын шагналыг  хүртлээ. Ярославь хотыг  төлөөлөн оролцсон
тэрбээр  "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Тэмцээнд
Оросын муж, хязгаар, хотуудаас ирсэн 54 бүсгүй оролцсоноос сүүлийн
шатанд 13 гоо бүсгүй шалгаран үлджээ. Энэ жилийн тэмцээнээр ерөнхий
шүүгчээр  жүжигчин продюсер, ОХУ-ын орлон тоглогчдын холбооны тэргүүн
Александр Иншаков болон  жүжигчин Борис Щербаков, Светлана Хоркина,
Ирина Винер, Александр Тихонов  нар ажиллажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж