Зэсийн зах зээл хөдөлгөөнд орлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Зэсийн зах зээл хөдөлгөөнд орлоо

Ирэх 2011 онд хомсдол үүсч болзошгүй байгаа сургаар хөрөнгө оруулагчид их хэмжээний зэс худалдан авч байна. Үүнээс болж Лондоны металлын бирж дэх зэсийн олдоц буурчээ. Зарим мэдээллээс харахад нэгхэн арилжаалагч тус биржийн агуулахуудад байсан улаан металлын хуримтлалын дийлэнхийг нь худалдан авчихаад байгаа гэнэ. Ингэснээр бусад хөрөнгө оруулагчид хүнд байдалд орсон бололтой. Гэхдээ өөр эх сурвалжаас харахад худалдан авалт огцом нэмэгдэж байгаа нь ирэх онд нийлүүлэлт хэрэгцээг хангаж чадахгүй гэх мэдээлэлтэй холбоотой юм байна.

Өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ 8731 ам.доллар болж сүүлийн гурван сарын өндөрлөгт хүрсэн билээ. Харин хэрэгцээ нэмэгдсээр байвал нэг тонн зэс цаашид 11 мянган доллараас ч илүү гарч магадгүй байгаа тухай зарим эдийн засагч хэлжээ.
Зэс нь аж үйлдвэрлэл, барилга угсралтад асар их хэмжээгээр хэрэглэгддэг, цахилгаан дамжуулах чадвартай, зөөлөн металл билээ.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж