Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Үлгэр төгслөө

нэг аав хүүдээ үлгэр ярьж өгнө. үлгэрт:

эрт урьд цагт маш үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй амьдардаг байжээ.
хэтэрхий их үзэсгэлэнтэй тэр хөгшрөхөөс, үхэхээс их айна. залуу бүсгүй
атлаа цаг нь болоогүй ч орчлонгын жамаас тийм эрт айх ажээ. үзэсгэлэнт
царайд нь үрчлээ унаж, гуалиг бие нь ч эвдэрээгүй байхад тэр болоогүй
зүйлд хэт их санаа зовно. 

нэг удаа санаандгүйгээр тэр нүүрэн дээрээ халуун сүү асгаад нэг
талынх нь хацар түлэгдэв. бүсгүй өвдөж шаналсандаа бус нүүрэнд нь
шархтай болсонд л сэтгэл зүрх нь эмтэрч уйлна. түүнээс хойш түлэнхийд
соривтой хацраа алчуураар даран явах болсон ч үзэсгэлэнтэй хэвээрээ л
байлаа.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж