Хятадын интернэт кафе дэлбэрч зургаан хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Хятадын интернэт кафе дэлбэрч зургаан хүн үрэгдэв

Хятадын баруун өмнөд Гуйжоу мужид интернэт кафе өнгөрсөн бямба гаригт дэлбэрэх үеэр зургаан хүн амь үрэгдэн 34 хүн шархадсан байлаа. Энэ тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Уг хэрэг Кайли хотноо бямба гаригийн оройн 22:30-д гарчээ. Интернэт кафены байр бүрэн эвдэрсэн ба хөрш байрнуудынх нь цонх дэлбэрэлтийн долгионд хагарсан байв. Аврагчид амь үрэгдэгсдийг хайж, гэмтэгсдийг эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: ISRA.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж