Хувьцаа тараах бэлтгэлээр чиглэл өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Хувьцаа тараах бэлтгэлээр чиглэл өгчээ

“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс-Тавантолгой”-г саяхан байгуулсан. “Эрдэнэс-Тавантолгой” компани 15 тэрбум хувьцаа гаргаж, арван хувийг нь Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр, арван хувийг нь дотоодын компаниудад нэрлэсэн үнээр, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар болсон юм. Одоогоор тус компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй байгаа гэнэ. Учир нь хөрөнгийн бирж дээр санал болгох хувьцааны үнэлгээ хийгдсэний дараа тогтоохоор төлөвлөөд байгаа юм байна. Иргэдийн шинэчилсэн бүртгэл, хүн ам, орон сууцны тооллого дууссаны дараа “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаанаас иргэдэд эзэмшүүлэх чиглэл гаргахаар Засгийн газар төлөвлөж байгаа бололтой. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүрэг өгчээ. Мөн аж ахуйн нэгжүүдийг он, сараар нь бүртгэж, байршлыг нь тогтоох юм байна.

Ж.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж