Таны wi-fi hotspot үргэлж тантай хамт

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Таны wi-fi hotspot үргэлж тантай хамт

Скайтелийн NEX 3.75G интернэт үйлчилгээ өндөр хурд, хаана ч ашиглах хөдөлгөөнт байдал, харьцангуй хямд үнэ тарифаараа 2010 оны хамгийн эрэлттэй интернэт үйлчилгээ болоод байгаа билээ. Харин шинэ жилийн босгон дээр Скайтел NEX интернэт үйлчилгээнд ашиглах боломж бүхий хөдөлгөөнт Wi-Fi Router буюу NEX Mi-Fi-г зах зээлд анх удаа гаргалаа.
Халаасанд багтахуйц уг хөдөлгөөнт Wi-Fi Router нь Скайтелийн 3.75G сүлжээг хүлээн авч, интернэтийн Wi-Fi бүс үүсгэдэг төхөөрөөмж юм. Ингэснээр хэрэглэгчид зөөврийн компьютер, iPod touch, iPad Wi-Fi гэх мэт Wi-Fi сүлжээг дэмждэг бүхий л төхөөрөмжийг ашиглан интернэтэд холбогдох боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, NEX Mi-Fi-г ашиглан та өөрийн iPod touch-г ч iPhone болгон ашиглаж болно гэсэн үг.
Мөн уг төхөөрөмжийн хамгийн гол давуу тал нь маш жижиг хэмжээтэй мөн хэрэглэхэд ойлгомжтой байдал юм. Ердийн цамцны энгэрийн халаасанд багтах NEX Mi-Fi нь хүлээлгийн горимд 100 цаг хүртэл ажиллах боломжтойгоос гадна нэг товч дарахад л 15м-ийн тойрогтой Wi-Fi бүсийг таны эргэн тойронд үүсгэх болно.
NEX Mi-Fi худалдан авахийг хүсвэл та 1 сарын хугацаа 5GB эрхтэй эсвэл 12 сар, 12GB эрхтэй 2 багцын сонголт байгааг танд дуулгая. Бас дээр нь NEX интернэт үйлчилгээний хязгааргүй хэрэглээтэй шинэ багц худалдаанд гаргасан тул уг үйлчилгээг сонгосон таны сонголт хамгийн зөв байх болно.
Үүрэн холбооны хамгийн өндөр хурд, хөдөлгөөнт байдал, нэг зэрэг олон хэрэглэгч зэрэг холбогдох, хязгааргүй хэрэглээ, зөвхөн компьютер биш илүү олон төхөөрөмж холбох боломж энэ бүгд зөвхөн Скайтелийн NEX internet үйлчилгээ. Одоо хүн бүр Wi-Fi Zone-той байх боломжтой боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг skytel.mn болон nex.skytel.mn цахим хуудаснаас…
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж