МҮХАҮТ-ын даргaд таван хүн өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

МҮХАҮТ-ын даргaд таван хүн өрсөлдөж байна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын XVIII их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Энэхүү хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. Тодруулбал, МҮХАҮТ-ын 2006-2010 оны үйл ажиллагааны тайланг  хэлэлцэхээс гадна тус танхимын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярилцаж буй. Мөн 2010-2014 оны зорилт, үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын асуудлыг хөндөх юм. Хуралд 800 төлөөлөгч оролцохоос 500 төлөөлөгч оролцож  байгаа бөгөөд үдээс өмнө МҮХАҮТ-ын 2006-2010 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм.  Үдээс хойшдоо МҮХАҮТ-ын даргын асуудлыг авч хэлэлцэх аж. Тус албан тушаалд “Монгол 999”-ын гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байгаа С.Дэмбэрэл, тус танхимын орлогч дарга З.Янсанжав, М.Оюунчимэг нарын таван хүн өрсөлдөж байгаа юм байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж