Медведев өөрөө шагналд нэр дэвшүүлж болно

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Медведев өөрөө шагналд нэр дэвшүүлж болно

Дээрх санааг Норвегийн Нобелийн шагналын хорооноос Кремлийн санаачлагад тайлбар өгөхдөө гаргажээ. Кремлийн эх сурвалж  Оросын төрийн бус байгууллагууд Ассанжийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн байв. Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Оросын ерөнхийлөгч өөрөө Нобелийн шагналд нэр дэвшүүлж болно шүү дээ гэж Нобелийн хороо тайлбарлажээ. Америкийн дипломатуудын нууц захидлыг гаргаж буй Wikileaks сайтын үндэслэгчийг Их Британийн цагдаагийнхан энэ долоо хоногт баривчилсан ба сайтыг дэмжсэн хандивын Швейцарийн дансыг даваа гаригт хаасан байв. Олон улсын төлбөрийн MasterCard ба Visa системүүд хандив авахаа зогсоосноос  Wikileaks хайлтын системүүдтэй төлбөрөө хийж чадахгүй асуудал үүслээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж