Барилгын салбарт гадныхны оролцоо багасчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Барилгын салбарт гадныхны оролцоо багасчээ

Өнгөрсөн жилүүдэд тохиосон санхүү, эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртсөн салбарын нэгд барилгынхан багтдаг. Хаа сайгүй сул зогссон өргөгч цамхаг үүний гэрчилж байв. Харин энэ жилээс өргөгч цамхгууд хөдөлгөөнд орж, барилгачид ч урам зоригтой ажиллаж эхэлсэн. Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд  207.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн гэсэн статистик үүнийг батална. Их барилгын салбарт дотоодын ажиллах хүчний үүрэг нэмэгдэж, гадныхны оролцоо багасчээ. Гүйцэтгэсэн ажлын 90,7 хувь буюу 187.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг монголчууд өөрсдөө хийсэн байна.  Өмнөх оны эхний 11 сарынхтай харьцуулахад барилга угсралт, их засварын ажил 32 тэрбум төгрөг буюу 18.2 хувиар нэмэгдсэний дотор дотоодын байгууллагынх 36 тэрбум төгрөг буюу 23.7 хувиар өсч, харин гадаадын байгууллагынх  дөрвөн тэрбум төгрөг буюу 17.3 хувиар буурсан байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж