Зарим хуулийн заалт хэрэгжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Зарим хуулийн заалт хэрэгжихгүй байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий  Шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  58 дугаар зүйлийг зөв хэрэглэх,  нэгдсэн ойлголт бий болгох зөвлөмж гаргасан хэдий ч энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж буй тохиолдол  маш цөөн байгаа нь энд онд ХЭҮК-ийн хийсэн судалгаагаар гарсан байна. Тухайлбал, сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж бүтэн жилийн турш нэг ч гараагүй аймаг бий гэнэ. Тодруулбал Орхон  аймагт 2009 онд 163 хүн сэжигтнээр баривчлагдан цагдан хорих байранд хоригдсон байхад тус аймгийн шүүхээс шүүгчийн захирамж хоёр, 2010 онд 158 хүнийг сэжигтнээр татаж баривчилсан хэр нь шүүгчийн тогтоол нэг ч ирээгүй  байжээ.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж