Азийн пара наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Азийн пара наадам өнөөдөр нээлтээ хийнэ

БНХАУ-ын өмнөд бүсийн Гуандун мужийн Гуанжоу хотноо Азийн XVI спортын наадам амжилт болж өндөрлөсний дараа буюу хаалтын ажиллагаанаас хойш хоёр долоо хоногийн Паралимпийн Азийн X наадам өнөөдөр орой хөшгөө нээх гэж байна. Энэ сарын 12-19-ний өдрүүдэд “Цэцгэн хот”-ноо болох Азийн пара наадамд Шар тивийн 41 орны 2405 тамирчин спортын 19 төрөлд өрсөлдөх юм. Харин манай улсаас тус наадамд жүдо, хөнгөн атлетик, буудлага, байт харваа, волейбол, хүндийг өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 37 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Сануулахад, “Бээжин-2008” паралимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржаваар ахлуулсан Монголын паралимпийн тамирчид энэ сарын 9-нд Гуанжоуг зорьсон юм.

Паралимпийн Азийн X наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр орой Гуанжоу хотын төвд байрлах Aoti Main Stadium-д болох бөгөөд нээлтийн ёслолын ажиллагааны хөтөлбөрт уламжлалт кантон дуунууд багтсанаас гадна нийт 4600 уран бүтээлч оролцох гэнэ.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж