Ц.Хулан “Болор цом”-ын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Ц.Хулан “Болор цом”-ын эзэн боллоо

Монголын яруу найргийн шилдэг бүтээлийг шүүн тунгаадаг “Болор цом” наадам өнөөдөр Дархан- Уул аймагт болж, дөнгөж саяхан “Болор цом”-ын эзэн тодорлоо.

Хоёр дахь удаагаа орон нутагт болж буй уран үгийн наадамд нийт 200 гаруй найрагч шүлгээ сойсноос сүүлийн шалгаруулалтад 46 нь тунаж өрсөлдөн, 1994 оны “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан дахин тэргүүллээ. “Хүүхэлдэйн театр”-ын дарга, яруу найрагч Цоодолын Хулан “Найрагчийн нутаг” шүлгээрээ ийнхүү хоёр дахь “Болор цом”-оо хүртсэн байна. Уралдааны дэд байрт Дархан-Уул аймгийн найрагч М.Уянсүх, гутгаар байрт яруу найрагч Н.Гантулга нар шалгарч, яруу найрагч н.Мөнхбат, А.Эрдэнэ-Очир нар айргийн тавд багтжээ.  

“Болор цом” наадмыг 1983 оноос хойш тасралтгүй жил бүр  зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн 27 дахь удаагийн “Болор цом” наадамд  яруу найрагч Х.Эрдэнэбаатар “Навчсын сүүдэрт наран нойрсоно” хүртэж байсан юм. Харин тус наадмын анхны “Болор цом”-ын эзнээр Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсан /1983 онд/ “Хүн төрөлхтөнд хүргэх үг” шүлгээр тодорч байжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж