Эрдэмтэд шинэ гариг нээжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд шинэ гариг нээжээ

Их
Британи, Аме­рикийн эрдэмтдийн баг агаар мандал нь нүүрстөрөгчөөс
бүрд­сэн, гадаргуу нь ал­мааз, бал чулуунаас тогтох шинэ гариг нээ­сэн
талаар "ВВС" мэ­дээлэв. Энэ талаар багийн бүрэлдэхүүнд багтах профессор
Нику Мадусуда онц­лох­доо "Уг гариг нь их хэмжээний алмааз, бал
чулуунаас тогт­сон гэх үндэслэл бидэнд бий" хэмээсэн байна. Дэлхийн
шинжлэх ухааны түүхэнд орч­лон ертөнцөд алмаа­заас тогтсон гариг бай­даг
тухай онолууд байдаг аж. Харин NASA "Спитцер" ду­ран­гийн тусламжтай
ийн илрүүлж чадсан байна. Үүний зэрэг­цээ Их Британийн ха­тан хааны
Гринви­чийн одон орон суд­ла­лын төвд дээрх су­далгааг үргэлжлүүлэн
явуулж байгаа аж. Эрдэмтдийн бүтээсэн дээрх гариг нь манай дэлхийгээс
1200 гэр­лийн настай зайд байрладаг байна.

Эх сурвалж: “inet.mn”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж