Кристина Агилерагийн хувийн зургийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Кристина Агилерагийн хувийн зургийг дэлгэлээ

Нөхрөөсөө салж, удалгүй шинэхэн амрагтай болсоноор дуулиан тариад буй
дуучин бүсгүй Кристина Агулера дахин сенсаацийн эзэн боллоо. Түүний гэртээ авахуулсан хувийн зургийг хакердан интернэтэд тавьжээ. Уг зургуудын нэлээд хэд дээр дуучин бүсгүй хагас нүцгэн байдалтай байгаа нь ийнхүү хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийгээд байгаа ба уг мэдэгдэлд “Эдгээр зурагнууд дуучны гэрт авагдсан зургууд байгаа. Тэрбээр өөрийн стилисттэйгээ хамт хувцас сонголт хийх үеэрээ эдгээр зургуудыг авсан. Энд ямар нэгэн секс илэрхийлэл, утга санаа огт байхгүй. Энэ бол зөвхөн стилистийн ажлын хэрэгцээндээ зориулж авсан зургууд” хэмээжээ. Мөн “Энэ бол хүний хувийн нууцад хүндэтгэлгүй хандсан үнэхээр гутамшигтай бүдүүлэг явдал” хэмээн буруушаажээ.

Гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж