Бумба тахих ёслол болно

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Бумба тахих ёслол болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Баян Намсрай бурханы бумбаны тахилга-шашин урлагийн цэнгүүний талаар Дамбадаржаа хийд,  Их тус  амгалант төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Баян Намсрай бурханы бумба тахих ёслол энэ сарын 16-нд 18.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох аж.  Уг ёслолыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. Цэнгүүний тасалбарын үнэ 8000 төгрөг юм байна. Зохион байгуулагчид тасалбараа өргөл хэмээн нэрийдэж улаан, цагаан зандан үнэртэй утлага, даллага, арвай дагалдах аж. Гэртээ бумбатай хүмүүс тахилгад ирэхдээ бумбаа авч ирэх, тахилгад ирэх бүх хүмүүс даллаганы уут, тавгын идээтэй ирэхийг санууллаа. Мөн нэг өдрийг сайн сайхан үйлсэд зориулах сэтгэл өвөрлөн ирж, буян хишгээ дуудуулахыг сонордуулсан юм.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж