Үнэт цаасыг 11,01 хувийн хүүгээр арилжжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Үнэт цаасыг 11,01 хувийн хүүгээр арилжжээ

Нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ны   ээлжит арилжаа өчигдөр болж  Монголбанк 680 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 11.01 хувь жигнэсэн дундаж хүүгээр арилжаалсан байна. Харин хоёр өдрийн өмнө ТБҮЦ-ны арилжааны хүү 11,95 хуввьд хүрсэн байжээ. Дараагийн арилжаа энэ сарын 22,27-ны өдрүүдэд болно. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болдог ажээ. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж