“Гоёл-2011” наадам өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Гоёл-2011” наадам өнөөдөр эхэлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Гоёл” наадам өнөөдөр Соёлын төв өргөөнөө 19.00 цагт эхэлнэ. Загварын ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг энэхүү наадамд энэ жил Өмнөд Солонгос, Тайланд, Япон, ОХУ-аас загвар өмсөгчид, дизайнерууд оролцож байгаа билээ. “Гоёл-2011” наадмын зохион байгуулагчаар “Hero” энтертайнмент ажиллажээ. “Шилмэл загвар”, “Алтай кашмер”, “Дархан нэхий”, “Монголжингоо” дээд сургуулийн дизайнерууд, “Гурван билэг” компани гээд хувцас загварын ертөнцөд хүчээ үзэж яваа олон арван байгууллагын шилдгүүд энэхүү тайзнаа загвараа толилуулах гэж байна, “Гоёл-2011” наадмын тайзнаа топ моделиудаас гадна шинэ залуу мэргэжлийн болон гадаадад загвар өмсөж байгаа монголын моделиуд ирж оролцох юм байна. Маргааш “Гоёл-2011” наадмын шилдгүүд тодорно.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж