Засаг дарга иргэдтэй уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Засаг дарга иргэдтэй уулзалт хийлээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Арвайхээрийн ард иргэдтэй уулзалт хийж, хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.

Тэрбээр “Аймгийн удирдлагуудаас авч хэрэгжүүлэхээр зорьж буй дөрвөн том бодлого бий. Энэ нь иргэдийн амьжиргааны түвшинг хэрхэн дээшлүүлэх, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хэрхэн бүрдүүлэх, эдийн засгийн чадавхийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байга төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулж, чадавхижуулах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгах гэсэн дөрвөн бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг” гээд аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг чиглэл тус бүрээр тайлагнасан юм.

Сүүлийн хоёр жилд манай аймагт улсын төсөв хөрөнгөөр 27 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж энэ хүрээнд ямар  бүтээн байгуулалтын ажил хийгдсэнийг иргэд дэлгэцээр үзэн сонирхсоны дараа Засаг дарга болон хэлтэс албадын дарга нараас сонирхсон асуултандаа хариулт авсан. Асуултын дийлэнхи нь эрүүл мэнд, иргэний бүртгэлийн чиглэлээр байсан.

Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ИХ-ын Тэргүүлэгчид үнэлэлт дүгнэлт өгсөн ч энэ сарын 26-ны өдөр болон Иргэдийн Төлөлөөгчдийн хурлаар шийдвэрлэгдэх аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж