ИТХ-ын тэргүүлэгчид эрхээ хэтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

ИТХ-ын тэргүүлэгчид эрхээ хэтрүүлжээ

Баянхонгор сумын 2008,2009 оны төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр дүнд  аймгийн аудитын газар хяналт хийжээ.
Тус сумын иргэдийн хурлын тэргүүлэгчид эрхээ хэтрүүлэн шийдвэр гаргасан болохыг аймгийн ахлах аудитор А.Цээням хэлэв.

Баянхонгор сумын орон нутгийн орлого 2008 онд 20,8 сая , 2009 онд 32,2 сая төгрөгөөр давсан баримт байна.

 Хуулийн дагуу орон нутгийн төлөвлөгөөнөөс давж орсон 53,0 сая төгрөгийг зарцуулах саналаа Засаг дарга сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой байжээ. Өргөн мэдүүлсэн саналд өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах эрх нь зөвхөн ИТХ-ын онцгой бүрэн эрхэд хамаардаг байна. Гэтэл тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид  эрхээ хэтрүүлэн, давсан орлогыг зарцуулах шийдвэр гаргажээ.

Тус сум бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд уг орлогоо зарцуулахгүйгээр, гадаад арга хэмжээний зардал, урамшуулалд олгох, бусад урсгал зардалд зарцуулах зэргээр төсвийн хөрөнгөнд үрэлгэн хандсан тухай дүгнэлтийг аудитын газар хийжээ.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж