“Сүнжин гранд”ын захирлын хэргийг шүүхэд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

“Сүнжин гранд”ын захирлын хэргийг шүүхэд шилжүүллээ

БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Сүнжин гранд" зочид буудлын дэд захиралд холбогдох хэрэгт нийслэлийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Тус зочид буудалд наймдугаар сарын 26-ны үдэш Солонгосын иргэн Ким Юү Сог, Юү Мон Жин нар манай улсын иргэн Я, Э нарыг зодож толгойд нь гэмтэл учруулсан юм. Уг асуудалд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрүү үүсгэн шалгаж байгаад улмаар Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн аж. Ким Юү Сог нь “Сүнжин гранд” зочид буудлын дэд захирлын алба хашдаг нэгэн.

Н.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж