“Ford Motor” борлуулалтаараа “сүүл мушгив”

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

“Ford Motor” борлуулалтаараа “сүүл мушгив”

“Ford Motor” компани байгуулагдсан цагаасаа л Азид олон боломж алдаж ирсэн. 1924 онд Хятадын тухайн цаг үеийн ерөнхийлөгч Sun Yat-sen “Ford Motor” компанийг Хятадад автомашины үйлдвэр барих санал тавихад Henry Ford татгалзаж байсан. Дараа нь 1990-ээд онд Дэн Сяаопин Хятадын эдийн засагт шинэчлэл хийж байхад “Ford Motor” компани Хятадад хөрөнгө оруулалт хийхдээ тээнэгэлзэж байсан. 2003 оноос л тус компани Хятадад үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Азийн өөр нэг том зах зээл болох Энэтхэгийн хувьд ч мөн адил. 1996 онд л “Ford Motor” анх Энэтхэгт үйлдвэрээ байгуулсан.

Зураг: “Ford Fiesta” автомашин

Хятадын зах зээлд зориулж “Ford Motor” компани Fiesta загвараа 2009 оны гурван сард эхлүүлсэн. Тус машин нь 1.3, 1.5 литрийн мотортой бөгөөд 11,700 ам.доллараар зарагдаж байна. Энэтхэгийн зах зээлийн хувьд “Figo” загвараа гаргасан бөгөөд 1.2, 1.4 литрийн багтаамжтай мотортой бөгөөд 7,700 ам.доллараар зарагдаж байна.

 
Зураг: “Ford Figo” автомашин

“Ford Motor” компани Хятадын автомашины зах зээлд 2.6 хувиар хамгийн бага хувь эзэлж байгаа бол “Volkswagen” компани 13 хувиар тэргүүлж байгаа юм. Энэтхэгийн автомашины зах зээлийн хувьд “Maruti/Suzuki” 53 хувь эзэлж байгаа бол “Ford Motor” компани 2 хувь эзэлж хамгийн сүүлийн байранд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж