7550 айлын орон сууц ашиглалтад оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

7550 айлын орон сууц ашиглалтад оруулжээ

Өнгөрсөн онд барилгын салбар хөрөнгө мөнгөний хомсдолд орсон учраас урд онтой харьцуулахад харьцангуй бага ажил гүйцэтгэсэн байна. Тус онд нийтдээ 279 тэрбум  орчим төгрөгийн барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн. Энэ нь  өмнөх жилүүдтэй харьцуулахад 48 хувиар буурсан үзүүлэлттэй  байна. Барилгын салбарт хөрөнгийн их үүсвэр дутагдалтай байгаагаас одоогоор 25 мянга орчим  айлын орон сууцны  эхэлсэн барилга дуусаагүй байгаа аж. Тиймээс дээрх барилгуудад хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй байгааг Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны Барилга орон сууц, нийтийн  аж ахуйн бодлогын газрын орлогч дарга Г.Мягмар онцолсон юм. Тэрбээр “орон сууцны барилга барихад зориулсан  маш бага хүүтэй, урт хугацаанд төлөхөөр эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 7550 орчим айлын орон сууцны барилга ашиглалтанд орсон. Энэ нь урьд онуудад нь барилгын ажил нь эрчимтэй далайцтай явагдсан учраас  ашиглалтанд орсон юм байна. Тиймээс энэ онд эх үүсвэрүүдийг шийдэж чадахгүй бол ашиглалтад орох барилгын тоо буурна” гэж мэдэгдлээ.

Б.Анхаа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж