Надаль, Федерер нар хандивын тоглолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Надаль, Федерер нар хандивын тоглолт хийлээ

Талбайн теннисний өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг хоёр теннисчин Швейцарийн Цюрих хотноо өчигдөр хандивын тоглолт хийлээ. “Match for Africa” нэрээр зохион байгуулсан тус тоглолтыг 10,500 хүн үзэж сонирхсон байна. Тоглолтын тасалбарыг есдүгээр сарын нэгэнд худалдаанд гаргасан бөгөөд ердөө хэдхэн минутын дотор бүх тасалбар зарагдаж дууссан байна. Хандивын тоглолтод “Швейцарь цаг” хочит Федерер эхний сетэд 4-6 харьцаатай хожигдсон ч дараагийн хоёр сетэд 6-3; 6-3 харьцаатай ялалт байгуулжээ. Тус тоглолтыг “Формула нэг”-ийн хамгийн залуу аварга Себастьян Веттель, уулын цанын дэлхийн аварга Линдсей Вонн, Дидье Куше нар алдартнууд үзсэн байна.

Надаль, Федерер нар өнөөдөр мөн Испанийн Мадрид хотноо үзүүлэх тоглолт хийх бөгөөд энэ удаад тоглолтоос олсон ашгийг Испанийн теннисчин Надалийн буяны байгууллагад хандивлах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж