Мэрилэс Шильд хоёр дахь гараанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Мэрилэс Шильд хоёр дахь гараанд түрүүлэв

Уулын цанын дэлхийн цомын тэмцээний хоёр дах гараа өчигдөр Франц улсад нээлтээ хийлээ. Францын Коурчевел хотноо зохиогдсон гарааны эхний өдөр эмэгтэйчүүдийн слалом буюу туг сүлжих уралдаан боллоо. Олимп, дэлхийн аварга, дэлхийн цомын эзэн өнөө цагийн хамгийн шилдэг тамирчин, Америкийн Линдсей Вонн Францад ирж уралдсангүй. Гэхдээ түүнийг эзгүйд уралдаан тун сонирхолтой өрнөсөн юм. Австрийн шилдэг тамирчин Мерилис Шельд Коурчевелд хамгийн өндөр амжилт үзүүлж, гарааны эхний алтан медалийг энгэртээ гялалзуулсан байна. Тэрбээр дэлхийн цомд нийтдээ 23 дахь гараандаа түрүүлсэн нь энэ байлаа. Удаахь байрт Финляндын Таниа Поунтианен орж, мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Словенийн Тина Мазе хүртжээ. Харин Линдсей Вонны дотнын найз, олимп, дэлхийн аварга, Германы тамирчин Мариа Рейч Францад ирсэн ч уралдааны үеэр осолдож, амжилт үзүүлсэнгүй. Өчигдөр болсон уралдааны дараачаар дэлхийн цомыг Америкийн Линдсей 581 оноогоор тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Мариа Рэйсч гурван оноо дутуу бичигдэж явна. Дараагийн гараа энэ сарын 27-28 дөрүүдэд Австрийн Семмеринг хотноо болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж