Орос монголд ураны хяналт тогтооно гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Орос монголд ураны хяналт тогтооно гэв

Орос Монгол хоёр Монголын 22 мянган тонн хүдрийн нөөцтэй ураныг хамтран
олборлох “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсгээ
зурсан билээ. Хамтарсан үйлдвэрийн хяналтын хувьцааны багцыг Монголын
тал барих бөгөөд охин компаниар нь Аргунийн уурхай-химийн үйлдвэрийн
нэгдлийн (АУХН) ОАО “Атомредметзолото” болно.

Монголын ураны уурхайд эр­гэн орохоор Орос 2007 оноос хойш оролдож
байна. Хоёр орон Зөвлөлтийн мэргэжилтнүүд ашиг­лаж байсан ураны ордыг
хамтран ашиглахаар хамтарсан үйлдвэр байгуулахаар 2009 онд эрмэлзлээ
гаргаж байсан билээ. Тухайлбал, ОХУ Дорнодын ордыг сонирхсон ч лиценз
нь  Канадын “Khan Resources” (58 хувийн хувьцаа) компанийн хянадаг “Төв
Азийн уран”-ы компанид (ТАУК) байв.

Өнгөрсөн тавдугаар сард Мон­голын тал хамтарсан үйлдвэр байгуулах
шийдвэрээ гаргана гэж “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко мэдэгдсэн
байв.

 “Монголын талд хамтарсан үйлд­вэр байгуулах баримт бичгээ  дамжуулсан.
Дөнгөж саяхан Мон­голын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн
даргатай уулзлаа. Тэрбээр ойрын үед Монголын Зас­гийн газар энэ ордын
тухай эцсийн шийдвэрээ гаргана… нэг үгээр бол бидний хамтарсан үйлдвэр
байгуулах тухай юм” гэж Кириенко хэлсэн байв.

Мөн Орос Монголын харилцаа илүү ойртож байгаа бусад шинж тэмдэг харагдаж
байлаа. Долдугаар сард Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Байгал
нуурын гүн рүү “Мир” аппаратаар бууж үзэв.

Өнгөрсөн намар Орос, Мон­голын армийн хамтарсан “Дар­хан-3” хээ­рийн
сургууль болж, хоёр талаас 1000 хүртэл цэргийн албан хаагч, 200 нэгж
техник оролцсон байв.

Оросын компани энэ үеэр Khan Resources-ийн хувьцааг авах офертад
оролцлоо. Гэвч CNNC компанийн хятадууд саналын өндөр үнээр дарсан юм.
Канадчууд Оросын саналыг нөхөрсөг биш зал­гилт гэж байсан, харин
хятадуудын үнэ тэдний санаанд нийлсэн байв.

Гэтэл Улаанбаатар өөрөө канад­чуудыг
үйлдлээ зөвшилцөөгүй гээд хятадуудыг уг худалдаанд оролцуулахаас
татгалзаж байна. Энэ үндэслэлээр ТАУК-аас лицензээ эрүүлэн авсан байв.
Ураны ордоо монголчууд ийнхүү оросуудтай хамтарч ашиглахаар шийджээ.
Кириенкогийн үнэлгээгээр төслийн эхний шатанд 300 сая ам.долларын
хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ жилд АУХН Канадын өөр нэг Uranium One
компанитай Казахстан, Австрали, АНУ-д  байгаа түүний хөрөнгийг эзэмших
талаар тохиролцсон наймааг оны сүүлч гэхэд эцэслэн шийдсэн байх ёстой.

                                                                           “Коммерсантъ” сонин, ОХУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж