Согтуугаар үйлдэн гэмт хэрэг нэмэгдэх хандлагтай байна

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Согтуугаар үйлдэн гэмт хэрэг нэмэгдэх хандлагтай байна

  Шинэ жил ойртож байгаатай холбогдон  архидан согтуугаар үйлдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагтай байна. Сүхбаатар дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөвхөн монголдоо ” чулууны үйлдвэрийн ажилчин Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн 36 настай М согтуугаар хамт ажиллаж байсан М-ийг заазуурдан биед нь гэмтэл учруулсан байна. Мөн Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суугч  согтуугаар хоёр давхараас унаж бэртэн Гэмтэл согогийн тасагт хүргэгдэн  ирсэн байна. Энэ мэт согтуугаар бусдыг болон өөрийгөө гэмтээх явдал их гарч байгаа учраас иргэд согтууруулах ундаагаа тохируулан хэрэглэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж