”Бөртэ чоно”-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

”Бөртэ чоно”-ын шилдгүүд тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооны
тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2010” ёслол өчигдөр боллоо.
Спортын тэргүүн дээд шагнал гардуулах уг ёслолын шилдгүүдийг
танилцуулъя. Оны шилдгүүдийг шалгаруулах санал асуулгад Монголын
спортын сэтгүүлчдийн холбооны 54 сэтгүүлч оролцож, 2010 оны Монгол
Улсын спортын шилдгүүдийг тодрууллаа. Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Батлан
хамгаалахын сайд Л.Болд болон УИХ-ын гишүүд "Бөртэ чоно" ёслолд хүрэлцэн ирж, шагнал гардуулсан юм.

Шилдэг тамирчин (36 нэр дэвшигчээс)

1-р байр        Соронзонболдын Батцэцэг. Чөлөөт бөх 
      509 оноо
2-р байр        Мөнхбаатарын Бундмаа. Жүдо                          420 оноо     
3- р байр        Хашбаатарын Цагаанбаатар. Жүдо                    328 оноо
4-р байр        Ганзоригийн Мандахнаран. Чөлөөт бөх              253 оноо
5-р байр        Гэлэгжамцын Наранчимэг. Чөлөөт бөх               240 оноо
6-р байр        Цагаандалайн Хонгорзул. Буудлага                   225 оноо
7-р байр        Мөнхбатын Даваажаргал. Мэргэжлийн сүмо      198 оноо
8-р байр        Батжаргалын Ганбат. Үндэсний бөх                   146 оноо
9-р байр        Батхуягийн Мөнгөнтуул. Шатар                         132 оноо
10-р байр        Бат-Очирын Сэр-Од. Хөнгөн атлетик                  97 оноо

Шилдэг залуу тамирчин (4 нэр дэвшигчээс)


1. Ганбатын Эрдэнэболд (гимнастик)  
                          129 оноо
2. Баатарзоригийн Батцэцэг (чөлөөт бөх)                               123 оноо
3. Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ (шатар)                          59 оноо


Шилдэг дасгалжуулагч (17 нэр дэвшигчээс)

1. Зэвэгийн Дүвчин-чөлөөт бөх                                              144 оноо
2. Чимэдбазарын Насантогтох-жүдо                                        40 оноо
3. Арслангийн Цэдэнсодном-чөлөөт бөх                                  33 оноо

Шилдэг баг (3 нэр дэвшигчээс)

Сагсан бөмбөг. Эрэгтэйчүүдийн шигшээ баг                          41 санал

Холбооны шилдэг ерөнхийлөгч:

Батлан хамгаалахын сайд Л.Болд. /Монголын хөнгөн атлетикийн холбоо/

Шилдэг шүүгч:

Э.Мөнхбилэг. /Монголын ширээний теннисний холбоо/

Манай улсад нийт 29 олимпийн зөвлөл үйл ажиллагаагаа явуулдаг.
Эдгээрээс  Шилдгийн шилдэг Олимпийн зөвлөлөөр Сэлэнгэ аймгийн
“Барселона”, шилдэг олимпийн зөвлөлөөр Өвөрхангай аймгийн “Монреаль”,
Дархан-Уул аймгийн “Токио” олимпийн зөвлөлүүд шалгарсан юм. Шилдгийн
шилдэг спорт клубээр “Хангарьд” шалгарсан бол Шилдгийн шилдэг бүтээн
байгуулалтаар “Шинэ спортын ордон”, Холбооны шилдэг Ерөнхий нарийн
бичгийн даргаар Монголын адал явдалт спорт аяллын холбооны ЕНБД
Б.Жияандорж шалгарлаа. Түүнчлэн шилдэг спортын холбоогоор Самбо бөх, Шатар, Жүдо, Гимнастикийн
холбоод, шилдэг ерөнхий нарийн бичгийн даргаар Байт харвааны
холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал нар тус тус тодорчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж