Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

”Эрос” хатагтай

Монголын рок, попын нүүр царай болдог цөөн бүсгүйчүүдийн нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Элч дуучин Т.Ариунаа. Түүнийг танихгүй монгол хүн гэж үгүй. Урлагийн ертөнцөд анх хөл тавьж эхэлсэн цагаасаа тэрбээр “Эрос” нэрээр имижээ бүрдүүлсэн. Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн тэр цагаас  Т.Ариунаа шинэлэг бүхнийг гаргахыг зорьж, хөдөлмөрлөсөн нь түүний уран бүтээлээс харагддаг. Түүнийг урлагийн ертөнцөд мөр зэрэгцэн зүтгэж буй нөхөд нь эрч хүч      дүүрэн, цоглог бүсгүй хэмээн тодорхойлдог. Зарим нэг нь Т.Ариунаагаас эрч хүч авдаг гэх нь ч бий. Өөрийгөө гоо үзэсгэлэнтэй, цэл залуугаараа авч яваа нь хөдөлмөрлөснийх нь үр дүн гэж магтах хүн цөөнгүй. Мөн фэнүүд нь түүний эрч хүчтэй, чадварлаг, хурдтай, ажилсаг, авьяаслаг гээд олон зан чанарыг нь дуурайдаг гэнэ лээ. Т.Ариунаагийн бүтээсэн уран бүтээл бүхэн олныг байлдан дагуулж, хүн бүрийн сонсох дуртай дуу болж чаддаг. Тэрбээр хоолны нарийн дэглэм барьж, гадуур хооллодоггүй. Энэ нь түүний эрүүл, сайхан явахын нууц жор гэсэн.   
Хэзээний чансаатай уран бүтээл, хүчирхэг тоглолтоороо фэнүүддээ сюрприз барьдаг дуучин бүсгүй маань Монголын соёл урлагийн тэргүүн дээд шагнал болох “Гоо марал”-ын эзнээр тодорсон. Тэрбээр шилдгийн шилдгийг тодруулдаг “Гоо марал” наадмаас шилдэг тоглолт номинацид “Гайхамшигт үдэш” тоглолтоороо шалгарлаа. Түүний “Гайхамшигт үдэш” тоглолт рок, попын ертөнцөд тэсрэлт хийж, шинэ шийдэлтэй болж чадсанаараа шилдгийн шилдэг болж чадсан юм.  
Ц.Энхцэцэг.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж