Бразилийн Ерөнхийлөгч огцрох гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Бразилийн Ерөнхийлөгч огцрох гэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бразилийн Ерөнхийлөгч Луиз Иначио Лула да Силва албан тушаалаасаа огцрохоосоо хэдэн өдрийн өмнө Өмнөд Америкийн хамгийн том улсыг удирдах үүргээ найман жилийн хугацаанд нэр төртэй хашсанаа мэдэгдсэн байна. Зул сарын баярын өмнө уламжлал болгон хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Лула баялгийн төлөө бус, нийт Бразилчуудын эрх ашгийн төлөө улсыг удирдаж болдог гэдгийг миний бие харууллаа хэмээгээд түүний ажил үүргийг нэгдүгээр сарын 1-ээс залгамжлан авах Дилма Рузефыг дэмжихийг уриалсан байна. 65 настай Ерөнхийлөгч Лула огцруулах тухай асуулгад 80 хувийн санал нэгдсэний үндсэн дээр тэрээр үүрэгт ажлаа орхихоор болжээ.

    Ноён Лула Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа гаргасан өөрийн ололт амжилтыг жагсаан бичсэний дотор ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, мөн ойгүйдлийг удаашруулах зэрэг чухал үр дүнтэй ажлууд орсон байна. Түүнчлэн тэрээр гол гол төслүүдийг онцолсны дотор усан цахилгаан станц барих, эргийн нефтийн орд газрыг хөгжүүлэх зэрэг багтсан бөгөөд эдгээрийг Бразилийн түүхийг өөрчлөх чухал хүчин зүйлс хэмээн нэрлэжээ.

    Эцэст нь Ерөнхийлөгч Лула өөрийн халааг авч буй Дилма Рузефыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, түүнийг Бразил улсыг дэлхийн хамгийн тэгш эрхт улс болгон өөрчилж чадна гэдэгт итгэж байна гэжээ. Харин слесарь, худалдаа үйлдвэрлэлийн эвлэлийн гишүүн асан Лула албан тушаалаа хүлээлгэн өгснийхөө дараа юу хийх төлөвлөгөөгөө дэлгээгүй байна.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж