Нимгэн хальсан нарны зай хураагуур

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Нимгэн хальсан нарны зай хураагуур

nimgensolar


Эрчим хүчний зах зээл дээр нарны энерги илүү өрсөлдөх чадвартай
байгаа нь хоёр шалтгаантай. Эхнийх нь үр ашиг. Нарны эрчим хүчийг шууд
цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг тусгай хавтангийн үр ашиг өндөр.
Нөгөөх шалтгаан нь үнэ. Нарны хавтангуудыг үйлдвэрлэхэд хэчнээн хямдхан
байдаг гээч. Нарны хавтан гэхээр хүн бүр дээвэр дээрээ гаднаа тавьдаг
том гялгар толин хавтангуудыг төсөөлж байгаа. Тэгвэл хамгийн сүүлд
бүтээсэн нимгэн хальсан нарны зай хураагуурын технологи бүр ч хямд
бөгөөд төсөр. Энэ хураагуурыг үйлдвэрлэхэд цахиур бага хэрэглэдэг, цаг
хугацаа бага шаарддаг, хавьгүй хямд юм байна. Эдгээр давуу талынх нь
ачаар хальсан хураагуур үйлдвэрлэгчид ногоон технологийн бизнест цахиур
хагалан амжилт олж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж