Ардчилсан намын бүлэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдлаа

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Бэлчээрийн тухай болон, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар  хэлэлцүүлэх эсэх талаар бүлгийн гишүүд хэлэлцээд цаашид  энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан хөтөлбөрийн талаар асуудлыг авч хэлэлцжээ. Тус хөтөлбөрийн дагуу 30 сая  ам долларын зээл авах, бүтээн байгуулалтад зарцуулах тухай асуудлыг Ардчилсан намын бүлэг цаашид хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгтэйгээр дэмжжээ.
Хэлэлцэх асуудлын дараарал ёсоор ирэх цэцийн гишүүний бүрэн эрхийн талаар хэлэлцэв. 2011 оны нэгдүгээр сарын 13-наас 20-ны хооронд  Үндсэн хуулийн цэцийн нийт таван гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулийн дагуу дуусгавар болох аж.  Харин энэ асуудлыг АН-ын бүлгийн гишүүд шинэ он гарсны дараагаар шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Учир нь Үндсэн хуулийн цэц нь одоогоор даргагүй байгаа бөгөөд 2011 он гарсаны дараагаар Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон дарга томилох асуудлыг УИХ-аар хамтад нь авч хэлэлцэх нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж