Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгаалал хяналтын хэлтсээс 2010 онд аймгийн 260 төсөвт байгууллагуудын 2009 оны санхүүгийн үйл ажиллагаанд  төсвийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд шалгалт хийлээ. Шалгалтын дүнгээс үзэхэд эхний 11 сарын байдлаар 57016.2 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоогдож, гарч байгаа төлбөрийг нийт төлбөрт эзлэх хувь, ангиллаар авч үзвэл илүү, дутуу олгосон цалин хөлс, нөхвөр 20441.6 мянган төгрөг буюу 35.9 хувь, албан татвар, төлбөр хураамж 17865.1 мянган төгрөг буюу 31.1 хувь, НДШимтгэл төлөлт 9383.5 мянган төгрөг буюу 16.5 хувь, ашиглаж дутагдуулсан хөрөнгө 4091.0 мянган төгрөг буюу 6.5 хувийг тус тус эзэлж байна.

Шалгалтын явцад байгууллагуудын ерөнхий менежер, санхүүгийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,67 заалт бүхий 25 албан шаардлага бичиж, акт албан шаардлагыг хугацаанд нь барагдуулах, хариуг ирүүлэх арга хэмжээ авч байна. Төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналт хангалтгүй байгаа байгууллагын ерөнхий менежрүүд болон санхүүгийн ажилтан, албан тушаалтан 26 хүнд төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  дагуу 900.0 мянган төгрөгийн арга хэмжээ ноогдууллаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж