Зэсээс ашиг олох нууц уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Зэсээс ашиг олох нууц уралдаан зарлажээ

Зэсээс ашиг олох нууц уралдаан зарлажээ

Зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг шинжээчид
санал нэгтэйгээр өгүүлж байна. Өчигдрийн байдлаар, Лондоны металлын бирж
дээр зэс 9345 ам.долларын ханштай байв. Энэ таатай нөхцөл байдлыг
ашиглахгүй өнгөрч болохгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн сэм ярьж
эхэллээ.

Хэдийгээр Оюутолгойн гэрээг байгуулахад зарим бүтээгдэхүүний үнийн
өсөлтийн албан татварыг ирэх оны эхний өдрөөс тэглэхээр хуульд өөрчлөлт
оруулсан ч зэсийн үнийн үнэмлэхүй өсөлт Монголд өгөөжөө өгөх өөр
хувилбарыг бодож олох зайлшгүй шаардлагатай.

Ийм үзэл бодлын нэгдэл лобби эхлүүлэн ухаанаа уралдуулахаар болов.
Монголын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөхөөргүй, тэгсэн мөртлөө
зэсийн үнийн таатай байдлыг ашиглаж татвар авах хувилбар гэхээр мөнөөх л
"Эрдэнэт үйлдвэр" ХК дээр хүнд ачаа үүрүүлэх болно.

Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг нэг халааснаас аваад нөгөөд нь хийнэ
гэсэн үг. Харин зэс олборлох бусад ордоо нэгжиж судлах болж байна.
Ямартай ч дээрх шалгуурт тэнцэх бодлого бодох уралдааныг эдийн засагч,
улстөрчдийн явцуу хүрээнд нууц байдалтайгаар зарлаад байгаа ажээ.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж