Цэцийн их суудлын хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Цэцийн их суудлын хурал болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн билээ. Тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнгийн талаар маргаан гарсан тохиолдолд Сонгуулийн тойргийн хороо нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан нь сонгогч, сонгогдогчийн шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хөндөж байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн  дүгнэлтийг  дээрх хуралдаанаас гаргасан  юм.

Цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргажээ. Энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2011 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж