Тариаланчдад 10.9 тэрбумын урамшуулал олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Тариаланчдад 10.9 тэрбумын урамшуулал олгожээ

Газар тариалангийн үйлдвэрлэлийг сайжруулах, тариаланчдад эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тариаланчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Тухайлбал,  2008 онд 381 аж ахуйн нэгж иргэний 139.5 мянган тонн буудайнд 11.1 тэрбум, 2009 онд 703 аж ахуйн нэгж, иргэний 209.9 мянган тонн буудайнд 10.5 тэрбум төгрөг олгож байсан бол 2010 онд 796 аж ахуйн нэгж, иргэний 218.1 мянган тонн буудайнд 10.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Энэхүү мөнгөн урамшуулал олгосноор газар тариалангийн салбарын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж