Ховор ашигт малтмалын экспортын квотыг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Ховор ашигт малтмалын экспортын квотыг хязгаарлана

Хятад улс ховор ашигт малтмалын экспортын квотыг 2011 онд 10 хувиар  бууруулахаа мэдэгдлээ хэмээн Би-Би-Си агентлаг мэдээлж байна. Телевиз болон компютерийн дэлгэц үйлдвэрлэдэг дэлхийн аж үйлдвэрийн томоохон салбарууд Хятадын экспортолдог эдгээр ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдаг юм. Учир нь Хятад  улс эдгээр бүтээгдхүүний дэлхийн 97 хувийг нийлүүлдэг бөгөөд урьд нь нийлүүлэлтээ огцом хязгаарлахгүй хэмээн амлаж байсан билээ. Гэвч өөрийн орны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа учраас сүүлийн хэдэн жилд квотоо хязгаарласаар байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын Худалдааны Сайдын хэвлэлийн төлөөлөгч квотоо ийнхүү хязгаарлаж байгаа нь ашигт малтмалын олборлолтыг байгаль орчин хамгаалах үүднээс багасгаж байна. Мөн зарим ховор ашигт малтмалын татварыг нэмэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийлүүлэгчдийн холбоог байгуулах гэж байгаа хэмээн хэллээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж