Гэнэтийн хүйтрэлтээс амьтад хүртэл дайжлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Гэнэтийн хүйтрэлтээс амьтад хүртэл дайжлаа

Сүүн тэжээлт усны амьтан болох далайн үхрийн сүрэг гэнэтийн хүйтрэлтээс болж Мексикийн булан дахь дулааны цахилгаан станцын бүлээн устай сувагруу нүүдэллэж байна. Мягмар гаригийн байдлаар Флорида дахь Тампа эрчим хүчний станцын усны урсгалд 300 гаруй далайн үхэр нүүдэллэн очжээ. Түүнчлэн өөр 50 орчим далайн үхэр Флоридагийн Бровард дахь цахилгаан станцын усанд цугларсан байна.
Далайн үхэр хүйтэн нөхцөлд тэсвэр муутай амьтан бөгөөд их хүйтэн дархлааны системд нөлөөлвөл тэсвэрлэлгүй үхдэг байна. Зарим тохиолдолд далайн өвс олж идэхийн тулд хүйтэн бүсрүү нүүдэллэдэг ч, хоол хүнсгүй хэдэн өдөр байж чадахаар зохилдолгоотой тул дулаан усыг илүүд үздэг ажээ. 2010 оны цочмог хүйтрэлтээр олон тооны далайн амьтад устаж, цөөрч байна.
“Тампа эрчим хүчний станцын ус нь эдгээр амьтдад халуун ваннд орсон мэт таатай байгаа. Тэдний арьс нимгэхэн тул дулаан газар зайлшгүй хэрэгтэй” гэж байгаль орчны мэргэжилтэн Вэнди Анастасиоу хэлжээ. Сүүлийн жилүүдэд Флоридагийн далайн үхрийн тоо толгой уур амьсгалын огцом өөрчлөлтөөс үүдэж огцом цөөрөх хандлагатай болжээ. 

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж