Барилгын компаниуд шалгалтад бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Барилгын компаниуд шалгалтад бүдэрлээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудад нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийлээ. Судалгаанд барилга угсаралтын, барилгын материалын үйлдвэр, засал чимэглэлийн, сантехникийн, цахилгааны гэх мэт нийт 321 аж ахуй нэгж  байгууллагын 10 мянга 277 ажилчин, 1400 тоног төхөөрөмжийг хамруулан шалгасан байна. Шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм хангагдаагүй мөн нийгмийн болон эрүүл даатгалын  хоёр мянга гаруй зөрчил илэрсэн байна. Тухайн байгууллага ажилчидаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулаагүй нь   цалин орлогоо нуун дарагдуулах гэсэн үйлдэл гэж үзээд шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, зөрчлийг арилгуулсан байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж