Гбагбог дахин ятгах болов

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Гбагбог дахин ятгах болов

Баруун Африкийн орнуудын тэргүүд Кот Д’Ивуарын сонгуульд ялагдал хүлээсэн ч огцрохыг зөвшөөрөхгүй байгаа Ерөнхийлөгч Лорен Гбагбог суудлаа тавьж өгөхийг ятгаж чадаагүй билээ. Алласане Оуаттара хэдийгээр арваннэгдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулсан гэх ч одоо хэр Ерөнхийлөгч болж чадаагүй байна. Цэргийн арга хэмжээ авна гэсэн ч Гбагбо бууж өгсөнгүй. Одоо улс даяар үймээн самуун үүсч, тайван бус байдал үүсээд байгаа юм. Түүнчлэн мянга мянган хүн дүрвэж, олон арван хүн амиа алдаж байгаа.     

Иймээс Бенин, Сьерра Леон болон Кэйп Верде улсын ерөнхийлөгч нар дахин Кот Д’Ивуарт даваа гаригт айлчилж, Лорен Гбагбог ятгах болсон байна. Лхагва гаригт хийсэн тэдний айлчлал бүтэлгүй болсон билээ. Тэд Баруун Африкийн эдийн засгийн нийгэмлэгийг тэргүүлэгч Нигерийн Ерөнхийлөгч Гүдлак Жонатантай уулзсан юм. Энэ уулзалтын талаар мэдээлэл одоогоор гараагүй байна. 

Харин Оуаттарагийн хувьд НҮБ-ын 500 гаруй цэргээр хамгаалагдсан зочид буудалд байрлаж байгаа юм. Түүнийг АНУ, Африкийн холбоо, Европын холбоо болон НҮБ зэрэг олон улсын нийгэмлэгүүд дэмжиж байгаа билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж