10,9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

10,9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариаланчдад эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”  хуулийн төсөл, үзэл баримтлалыг батлаад багагүй хугацаа өнгөрч байна. Буудайн тариалалтад  мөнгөн урамшуулал олгох эрх зүйн үндсийг бүрдүүлснээр  2008 онд 381 аж ахуйн нэгж иргэний 139.5 мянган тонн буудайнд 11.1 тэрбум, 2009 онд 703 аж ахуйн нэгж, иргэний 209.9 мянган тонн буудайнд 10.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. Харин улиран одож буй  2010 онд 796 аж ахуйн нэгж, иргэний 218.1 мянган тонн буудайнд 10.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна.

Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж