Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Цасан шуурга шуурна

Энэ сарын 4-7-нд зарим газраар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр, 6-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 16-21 градус хүйтэн байх тул ард иргэд анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж