ОХУ-аас Хятад руу нефть дамжуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Хятад руу нефть дамжуулж эхэллээ

Энэ 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-аас БНХАУ руу хоолойгоор нефть дамжуулан арилжаалж эхэллээ. Энэ талаар ВВС дамжуулснаас үзвэл хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний дагуу ОХУ-ын Роснефть, Транснефть, БНХАУ-ын Үндэсний нефть хийн корпорацийн хооронд 20 жилийн хугацаатай, жил тутам 15 сая тонн нефть нийлүүлэх гэрээ байгуулжээ. Өдгөөг хүртэл Оросын талаас Хятадад төмөр замаар нефть нийлүүлж байсан юм.

Нефть дамжуулах хоолой нь Оросын Сковородино сууринаас эхэлж хилийн Мохэ сууринаар дамжин Хятадын Дацин хүрч байгаа бөгөөд Дорнод Сибирь-Номхон далай чиглэлийн дамжуулах системээс салбарлуулан байгуулжээ.  Хоолойн урт Оросын нутаг дэвсгэр дээгүүр 63,58 км, Хятадын нутаг дээгүүр 960 км үргэлжилж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж