Ц.Оюунгэрэл сэтгүүлчидтэй нэгдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл сэтгүүлчидтэй нэгдэнэ гэв

УИХ-ын байнгын хороодын хуралдааныг өнөөдрөөс эхлэн сэтгүүлчдийг байлцуулалгүйгээр хаалттай хийдэг болох гэж байна. Үүнийг эсэргүүцэн Парламентын сэтгүүлчдийн холбооноос ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм. Сонгогчдын итгэлийг хүлээн төр түшсэн эрхмүүд сонгогчдыг УИХ-тай холбож байдаг гүүр болсон сэтгүүлчдээс далд хуралддаг болох гэж буйд сэтгэл зовнисон улстөрч олон байна. Тэдний нэг болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл сэтгүүлчдийн тэмцэлтэй нэгдэнэ гэдгээ утсаар холбогдож илэрхийллээ. Тэрбээр “Аль ч улсын парламент иргэддээ нээлттэй байдаг. Гэтэл УИХ байнгын хороодын хуралдаанаа хаалттай хийдэг болох гэж буй нь ардчиллын хэм хэмжээг хамгийн бүдүүлгээр зөрчих гэж байгаа хэрэг” хэмээсэн юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж