Вьетнам Меконгийн бэлчирт онгоцны буудал нээв

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Вьетнам Меконгийн бэлчирт онгоцны буудал нээв

Вьетнам улс шинэ жилийн баярын өдрүүдэд тус орны өмнөд хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт газар  Меконг мөрний бэлчирт орших Can Tho-д олон улсын нисэх онгоцны  шинэ буудлыг  нээснээ мэдээлсэн байна.

Vietnam News  агентлагийн мэдээлснээр уг буудал шинэ оны эхний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд холын нислэг үйлддэг Boing-777 маягийн онгоцнуудыг хүлээн авах чадвартай ажээ.

Нисэх онгоцны шинэ буудал нь жилд 5 сая зорчигчид хүлээн авах хүчин чадалтай юм байна. Өнгөрсөн онд Хо Ши Мин, Ханой, Данангийн олон улсын нисэх онгоцны буудлууд 2 сая гаруй зорчигчид хүлээн авчээ.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж