С.Сэрчмаагийн “хайрын баталгаа”

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаагийн “хайрын баталгаа”

Нэгэн үе Монголын рок попын ертөнцийн хамгийн царайлаг бүсгүй гэгддэг байсан дуучин С.Сэрчмаа өвөрлөгч эртэй гэрлэж, хоёр сарын өмнө үрийн зулай үнэрлэсэн билээ. Гэр бүлтэй болсноосоо хойш эх орондоо ирээгүй дуучин бүсгүй шинэ он солигдохын өмнө Монголдоо нууцхан ирсэн юм. Тэрбээр “NTV” телевизийн “Нандиагийн ток шоу” нэвтрүүлэгт оролцож, гэр бүл, уран бүтээлийнхээ талаар ярив. Ээж болж, нэлээд намба суусан харагдсан тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Би эх орондоо ирсэндээ баяртай байна. Хоёр сарын өмнө хөөрхөн охинтой болсон. Гэр бүлтэй болж, ханьдаа хайртайгаа баталж, хүүхэдтэй болсон” гэх үгийг санамсаргүй унагав. Түүний нөхөр Т.Баярт дуучин бүсгүйг хайртайгаа батал гэж шаардав уу эсвэл С.Сэрчмаа нөхөртөө хайртайгаа бусдад харуулах гэж хүүхэдтэй болов уу.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж