Марк Цукербергийн хөрөнгө 14 тэрбумд хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Марк Цукербергийн хөрөнгө 14 тэрбумд хүрэв

Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг өчигдөр нэгэн чухал гэрээ хийснээр хөрөнгөө 4,5 тэрбум фунт стерлинг буюу 6,97 тэрбум ам.доллараар арвижуулжээ. Банк, санхүүгийн салбарын акулуудын нэг Goldman Sachs 290 сая фунтын хөрөнгө оруулалт хийснээр залуу ноёнтон Цукербергийн хөрөнгө 9 тэрбум фунт буюу 14 тэрбум ам.доллараас давлаа. Ингэснээр Цукерберг Forbes-ын баячуудын жагсаалтад 212 дугаар байрт бичигдэж байсан ч топ 40 рүү ахиж байна Тэрбээр Facebook-ийн нийт хувьцааны дөрөвний нэгийг дангаараа эзэмшдэг бөгөөд өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг болсон билээ. Өдгөө 26 настай тэрбээр хэдийгээр дэлхийн топ баячуудын нэг боловч Калифорни мужийн Стэнфорд хотод найз охин Присилла Чаны хамт түрээсийн байранд амьдардаг хэвээр л байгаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж