Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хориг

Энэ
нийгэмд гэрэл   гэ­гээтэй олон зүйл байдаг. Мөн болох, болохгүй ч олон
зүйл байгаа. Хангайд болж байгаа мэдээ мэдээлэл говьд хэдэн минутын
дотор л хүрдэг. Энэ хэнээр дамжиж яаж яваад олон нийтэд хүрээд байгаа юм
бэ. Мэдээж сэтгүүлчдээр, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжин
нийгэмд түгж байна. Дэлхий бөөрөнхий бус хавтгай болоод олон жилийг үдэж
байна. Дэлхийн мэдээ мэдээллийг бид хэдхэн минутын дотор авдаг хэрнээ
Монголынхоо мэдээ мэдээлэл, төрийн чухал шийдвэрийг хэдэн цаг, хэдэн
өдрийн дараа олж авах боломж бүрэлдэж байна.  УИХ-ын дэгийн тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулж, байнгын хороодын хуралдааныг хаалт­тай явуулах
болсноор парламентын сурвалжлагчид шаргал ордноос мэдээлэл олж авах
эрхгүй болж байна. Энэ бол ёстой зөв шийдвэр болсон. Харин одоо хэдүүлээ
энэ хуулиа илүү чангатгаад сэтгүүлчдийг ордонд оруу­лахгүй байх арга
замыг судлах хэрэгтэй байна. Бүр ордонд орсон сэтгүүлчдийг торгодог
болсон ч яадаг юм бэ. Тэгвэл та нөхдийн минь сэтгэл санаа уужирч,
нойртой хонодог болно шүү дээ. Асуулт асууж шалгаахгүй, хажууд дагаж
зовоохгүй, өрөөнд чинь орж сандаргахгүй. Гол нь эрхэм гишүүд та хэдийн
маань хийж буй ажил гэрчгүй байх ёстой учраас сэтгүүлчдийг ордонд
нэвтрүүлж л болохгүй. Пар­ламентын сэтгүүлчид дэ­гийн тухай хуульд хориг
тавиулахаар Ерөнхийлөгчид хандчихсан. Хориг тавих боломжтой хоёр өдөр л
өнгөрчих юм бол та бүхэн яллаа гэсэн үг. Ингээд сэтгүүлчдийн эрхийг
хассаныхаа дараа оновчтой алхмуудыг хийж эхэлбэл яасан юм бэ. Өөр та
бүхний ажилд саад, тээг болдог хэн хэн байна, тэдэн рүү хандсан
дараагийнхаа “сум”-ыг тавьсан ч болно. Гол нь хууль батлах эрх нь байгаа
юм чинь тодорхой шаардлага тавиад үлдсэн хүмүүсийн эрхийг ч хязгаарлах
хэрэгтэй. Бүр зарим нэг уур хүргээд байгаа сэтгүүлчдийг Монгол Улсын
иргэн байхаас ч хасч болно ш дээ. Хууль батлах гэдэг чинь тоглоом л юм
чинь батлаад бай.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж