Эдийн засгийн форум зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форум зохион байгуулна

Засгийн
газраас хоёр дахь жилдээ “Хөгжилд хамтдаа” Монголын эдийн засгийн
чуулга уулзалтыг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх
мэдээллийг Төрийн ордонд сая УИХ-ын гишүүн С.Оюун, Боловсрол, соёл
шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
Д.Зоригт, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар хийлээ.

Тус чуулга уулзалтыг Хүний хөгжил, Хөгжлийн бодлого ба өрсөлдөх чадвар,
Засаглал, Дэд бүтэц гэсэн нэрийн дор өрнүүлэх аж. Тухайлбал, Хүний
хөгжил сэдвийн дор болох салбар хуралдаанаар их, дээд сургууль,
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд бэлтгэгдэж байгаа боловсон
хүчнүүдийн асуудал, ажил олгогчдын зүгээс тавьж байгаа шаардлагад
нийцүүлэхэд юуг анхаарах гээд өргөн хүрээг хамрах аж. Тэгвэл Хөгжлийн
бодлого ба өрсөлдөх чадвар сэдэв дор үндэсний компаниудын өрсөлдөх
чадварыг дээшлүүлэх хүрээнд юуг хийх шаардлагатай, уул уурхайгаас орж
ирж байгаа их баялагийг аль салбарын үйл ажиллагааг дээшлүүлэхэд
зарцуулбал тэр нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодит
алхам болох вэ гэдгийг улстөрчид болоод эдийн засагчид ярьж, хэлэлцүүлэг
өрнүүлэх аж. Түүнчлэн Монгол Улсын 3 сая орчим хүн амын 1.2 сая орчим
нь амьдарч байгаа Улаанбаатар хотыг орчин үеийн стандарт хангасан
суурьшлын хотхон болгоход хөгжлийн төлөвийг хэрхэн төлөвлөх шаардлагатай
байгаа талаарх мэргэжилтнүүдийн судалгаа ч энэ үеэр тавигдах юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж