Засаг даргын орлогч томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Засаг даргын орлогч томилогдлоо

Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор Сумьяагийн Сүхбаатар томилогдлоо. Тэрээр 1973 онд Мандалговь хотод төрсөн, 1990 онд Мандалговь хотын 10 жилийн сургууль, Украйны ОУХДС-ийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.  Орос, англи, украйн, япон хэлтэй.  2004 онд Японы Кюшюгийн их сургуульд магистрийн, 2009 онд докторын зэрэг хамгаалсан, Урьд нь ХААН төв банкинд орчуулагч, хуулийн зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн үндэсний хүрээлэнд хууль зүйн сургалтын төвийн захирлаар ажиллаж байсан. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  иргэний эрх зүйн тэнхимд дэд профессор, доктор. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгчдийн мэргэшлийн хорооны гишүүн.

С,Сүхбаатар өндөр боловсролтой,  эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судлаач, доктор, профессор хүн бөгөөд уугуул хөдөө орон нутагтаа    ирж ажиллах сэтгэл шулуудсанд нь Дундговьчууд баяртай байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж